Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах 153 түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт, хамгаалалтын байдалд шалгалт хийжээ. Дүүргүүдэд илэрч буй зөрчлүүдээс дүгнэхэд соёлын асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тогтворгүй байдал, барилга архитектурын дурсгал эзэмшиж байгаа иргэдийн хууль эрхзүйн мэдлэг, өвүүдийн үнэ цэнийн талаарх ойлголт дутмаг, "Соёлын өвийг хамгаалах" тухай хуулийн хэргэжилт хангалтгүй зэргээс хамаарч алдагдах, эзэнгүйрэх, гэмтэх эрсдэлд орсон гэнэ.