Монголын хошин урлагийн шилдгүүдийн нэг “Шинэ үе" продакшны уран бүтээлчид намар цагийн шоу тоглолтоо тун удахгүй хийх гэж байна. “Жинхэнэ Жентелмэн ” гэртээ байдаг шоу тоглолт есдүгээр сарын 19-нөөс өдөр бүр СТӨ-нд тавигдах аж.
Энэ удаагийн тоглолтоо айл гэрийн өрхийн тэргүүн болсон ханагар сайхан эрчүүд, халамжит хань, сайн аав гээд өөртөө бүхий л сайхан шинжийг цогцлоосон эрчүүддээ зориулжээ.
"Жинхэнэ Жентельмен" гэртээ байдаг инээдмийн шоу тоглолтонд МУГЖ Н.Ариунболд буюу Бооёо, МУГЖ С.Лхагвасүрэн, СТА Р.Алтансүх буюу Аси нар оролцох бөгөөд "Шинэ үе" продакшн бүрэн бүрэлдэхүүнээр оролцох юм.