Монголын рок попын ертөнцөд өвөрмөц, чадалтай хоолойгоороо өнгө нэмэн гарч ирсэн дуучин А.Хишигдалай анхны бие даасан тоглолтоо энэ сарын 26, 27-нд хийхээр болжээ. “Universe best songs” наадмаас төрөн гарсан авьяаслаг дуучдын нэг тэрбээр “Strings night club”-т бүрэн хэмжээний амьд хөгжимтэй дуулах юм байна. Тоглолтод А.Хишигдалайтай хамтран дуулдаг “Татар” хамтлагийн Заяа, “Ванкуиш”-ийн Дандий, дуучин Зоригт, Баярцэнгэл, Заяа TG нар оролцож, ая дуугаа өргөх аж.
“Strings night club”-т болох түүний тоглолтод нийтдээ 25 дуу эгшиглэх бөгөөд ард нь олон улсын хөгжмийн наадмаас удаа дараа шагнал хүртсэн UFO хамтлагийнхан амьд хөгжмөө тоглох гэнэ. Хоёр өдрийн турш 400, 400 хүнд зориулан тоглосныхоо дараа дуучин бүсгүй Дархан-Уул, Орхон аймгийн залууст уран бүтээлээ хүргэхээр аян замд гарахаар зэхжээ.