Уильям Шекспирийн бүх бүтээлийг хятад хэл рүү орчуулахад Их Британийн Засгийн газраас БНХАУ-ын Засгийн газарт 1.5 сая фунт стерлинг хандивлахаар болжээ. Урлаг соёлын салбарт хоёр улсын хамтын ажиллагааг өргөтгөх ажлын хүрээнд хятад үндэстний хамгийн чухаг, сод бүтээлд тооцогдох 14 жүжгийг мөн англи руу хөрвүүлэхээр болсон байна.