ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Б.Амархүү энэ сарын 26, 27-нд “UB Palace”-ийн концертын их танхимд бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Тэрбээр хэдхэн сарын өмнө болсон төрсөн өдрөөрөө “Birthday VIP live concert”-оо “Central tower”-ийн “Sky lounge”-д дотны найзууд болон үнэнч сонсогчдоо урин “Аnar’s band” хэмээх амьд хөгжмийн хамтлагтай хамтран тоглосон юм. Тэгвэл энэ удаад илүү олон фэнүүдтэйгээ хоёр үдшийг хамтдаа өнгөрүүлэхээр төлөвлөжээ.