Архи дарс л уйдааг нь гаргаж байх болсныг Францын нэрт жүжигчин Жерар Депардье нуухаа больсон байна. Уйдаад, уйтгарлаад ирэхээрээ биеэ хянах чадвараа алдаж, өдөрт 14 шил согтууруулах ундаа уучихдаг болсон гэнэ. “Уйдахаараа би ууна, уухаараа хэнээс ч илүү даварна” гэж тэрбээр ярьсан байна. Оргилуун дарс юм уу улаан дарс голдуу хүртдэг аж. Өдрийн хоолныхоо үед хоёр шил дарс уугаад үдээс хойш оргилуун дарс, шар айраг, орой болохоор архи юм уу виски уудаг аж. 65 настай Депардьегийн биеийнх нь байдлаас шалтгаалж, согтуу руулах ундаанаас татгалзахыг эмч нар зөвл өдөг юм байна. Гэвч “би үхэх болоог үй, эрч хүчтэй хэвээр байгаа” гэж өөрөө үздэг гэнэ. 2013 оны нэгд үгээр сарын 1-нээс Оросын харьяат болсон Депардье тавдугаар сараас хувиараа бизнес эрхлэх болсон бөг өөд байнга оршин суухаар төвхн өс өн Мордовтоо зоогийн газар нээхээр зэхэж буй юм байна. Гэвч энэ төл өвл өгөө хэрэгжээгүй, харин энэ оны гуравдугаар сард “Орос хүн болсондоо бахархана” гэсэн бичигтэй цаг худалдаанд гаргажээ. Одоо СанктПетербургт, дараа нь Москвад зуушийн газар ажиллуулах бодолтой байдаг гэнэ.