-Анни Лейбовицийн шилдэг бүтээлүүд-
Алдарт гэрэл зурагчин Анни Лейбовицийн гайхамшигт бүтээлүүд түүнийг дэлхийд данстай нэгэн болгосон. Хүмүүсийн дотоод ертөнцийг гайхалтай харуулсан амьдрал, сурвалжлага болон тойм, хөрөг зэрэг янз бүрийн сэдэвтэй гэрэл зургууд түүний урын санд бий. 40 гаруй жилийн хөдөлмөрөө шингээн бүтээлүүдээс нь Анни Лейбовиц гайхалтай мэдрэмжтэй, хосгүй авьяастан гэдгийг илтгэнэ. Тэрбээр алдартай хөгжимчид, жүжигчид, загвар өмсөгчдөөс гадна янз бүрийн мэргэжил, насны хүмүүсийг зургийнхаа гол баатар болгон сонгодог. Тэр дундаас хамгийн хүндтэй хүн нь Их Британийн хатан хаан II Элизабет байсан гэдгийг Анни Лейбовиц дурдсан байдаг. 1959 оны аравдугаар сарын 2. АНУ-ын Коннектикут мужийн жижигхэн дүүрэгт амьдрах Самуэл болон Мэрилин Лейбовиц нарын гэр бүлд нэгэн шинэ хүн мэндэлсэн нь Анни Лейбовиц байжээ. Түүний аав Самуэл.Л “Air Force”-ийн ажилтан байсан бол ээж Мэрилин.Л Францискогийн урлагийн хүрээлэнд орчин үеийн бүжгийн багш байсан аж. Тиймээс Анни Лейбовиц анх ээжийнхээ мэргэжлийг эзэмшихийг хүсдэг байсан төдийгүй ахлах сургуулиа төгсөөд ээжийнхээ ажиллаж байсан хүрээлэнд суралцахаар шийджээ. Харин хоёрдугаар дамжаагаа төгсөөд Япон улсад аялах үеэр гэрэл зураг түүний сонирхлыг гойд татсан гэдэг. Гэртээ буцаж очоод Анни.Л нэн даруй гэрэл зургийн хичээл үзэж, энэ талаар шимтэн судалж эхэлсэн байна. Гурав дахь жилдээ тэрбээр Израильд археологийн экспедицийнхэнтэй явахаар шидсэн бөгөөд энэ нь түүнийг гэрэл зурагт амьдралаа зориулах томоохон шалтгаан болсон хэмээн Анни.Л дурсан ярьдаг. Тэрбээр гэрэл зургийн карьерээ хөгжимчдийн зургаар эхлүүлсэн талаахаа өөрийн дурьдатгалдаа бичжээ. Ийнхүү Анни.Л-ийн алдартай зургуудын дээжээс хүргэж байна.
Жон Ленон, Иоко Оно
Анжелина Жоли хүү Мэддоксын хамт
Барак Обама гэр бүлийн хамт
Анжелина Жоли
Вилли Нельсон
Карл Льюис
Линдси Вонн
Хатан хаан Элизабет II
Майкел Жексон
Кейт Мосс, Жонни Депп
Леонардо ДиКаприо
Жерри Холл
Тина Жеорж, Натал Кохлин
Стинг
Лэди Гага