UBS телевизээс уламжлал болгон зохион явуулдаг “To be or not to be” театрчилсан шоуг өнөө жил Төрийн соёрхолт, ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн нэрэмжит болгож байгаа аж. Монголын үргэлжилсэн үгийн том төлөөлөгч Сэнгийн Эрдэнийн 85 насны ойд зориулж “Эрдэнэ сан”-гаас уг уралдааны ивээн тэтгэгчээр оролцож буй гэнэ. Тиймээс II, III, IV шатны шалгаруулалтад заавал их зохиолчийн бүтээлээс сонгож оролцох ёстой гэдгээрээ энэ удаагийн шоу онцлогтой юм байна. Түүнчлэн “To be or not to be” шоуны ялагчид Улаанбаатар хотын захирагчийн зүгээс хоёр өрөө байр гардуулах аж.