Төрийн соёрхолт, яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн 80 насны ойг төрсөн нутаг Хэнтий аймгийн Батширээт суманд нь тэмдэглэн өнгөрүүллээ. Ойн хүрээнд Н.Нямдоржийн уран бүтээлийн талаар эрдэм шинжилгээний бага хурал , “Онон хатан ижий” яруу найргийн наадам зохион байгуулав.
Тус яруу найргийн наадамд Улаанбаатар хот болон Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Төв, Орхон, Дархан-Уул аймгаас хүрэлцэн ирсэн 36 яруу найрагч шүлгээ уншиж өрсөлдсөн юм. Тэргүүн байрыг “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ж.Баяржаргал эзэлж, МЗЭ-ийн шагналт яруу найрагч В.Нэргүй удааллаа. Гуравдугаар байрт “Болор цом” наадмын хошой дэд байрын эзэн, яруу найрагч О.Цэнд-Аюуш шалгарчээ. Шагналт байрт залуу яруу найрагч Э.Хишигсүрэн, А.Түмэнбаяр нар шалгарчээ.