Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлооч Б.Эрдэнэтуяа энэ хичээлийн жилээс СУИС-д багшлахаар болжээ. Өнгөрсөн жил тэрбээр М.Найдалмаа багшдаа тусалж хааяа хичээл заадаг байсан бол маргаашнаас албан ёсоор туслах багшаар ажиллах гэнэ. Италид сургууль төгсөж гадаадын алдартай олон тайзан дээр дуулж Эрвээхэй хатагтайн дүрээр алдаршсан тэрбээр ДБЭТ-ын 52 дахь улирлын нээлтийн "Учиртай гурван толгой" дуурьт Хоролмаагийн дүрийг бүтээх юм.