Халхын голын дайны ялалтын түүхт 75 жилийн ойг тохиолдуулан бүтээсэн “Халхын гол” ном хэвлэгдлээ. Номын зохиогчдын баг Халхын голын дайны талаар үнэн бодитой, аливаа үзэл суртлын нөлөөгүй, олон нийт ялангуяа хүүхэд залуучуудад ойлгомжтой байлгахыг зорьжээ. Номын түүхийн зөвлөхөөр доктор С.Ганболд ажилласан бөгөөд Зэвсэгт хүчний жанжин штабын хэлтсийн дарга Ц.Батсайхан, Батлан хамгаалах төв архивийн мэргэжилтэн Ж.Гантулга, “Соёмбо” сонины эрхлэгч Г.Нямдорж, Монгол цэргийн музейн мэргэжилтэн М.Бямбарагчаа нарын судлаач баг хамтран ажилласан байна.
Уг ном нь “XX зууны эхэн хагасын Ази тив дэх улс төрийн нөхцөл байдал”, “Монгол Улсын эсрэг Япон, Манж-Го-гийн зэвсэгт халдлагууд”, “1939 оны 1-5 дугаар сарын байлдаан”, “Баянцагааны байлдаан”, “Монгол, Зөвлөлтийн цэргийн ерөнхий давшилт”, “Есдүгээр сарын байлдаан”, “Дайны төгсгөл, үр дүн, сургамж”, “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын баатрууд”, “Зөвлөлт Холбоот Улсын баатрууд”, “Дайны ялалтыг мөнхөлсөн хөшөө, дурсгалууд”, “Хавсралтууд” гэсэн арван бүлэгтэй аж.