ЗХУ сансарт анх хүн болон амьтан хөөргөсөн түүнтэй. Сансарт анх “ниссэн” Лайкагийн дараагийн томилолт Белка, Стрелка нэртэй хоёр нохойд ногдсон. 1957 онд хөөргөсөн Лайка эх дэлхийдээ амьд эргэн ирэхгүйг эрдэмтэд мэдэж байсан гэдэг. Харин Белка, Стрелкагийн нислэгийн үед харьцангуй туршлагатай болсон байлаа. 1960 онд сансарт илгээгдсэн тэд амьд эргэн ирсэн билээ. Тэгвэл сансарт хөөргөхдөө тэдэнд өмсүүлсэн хувцсыг энэ сарын 13-нд Берлинд болох дуудлага худалдаагаар зарах гэнэ. Дуудлагын анхны үнэ 4000 еврогоос эхлэх юм байна.