Номхон далайн гүнээс үл мэдэгдэх дуу авиа сонсогдох болоод 20 жил өнгөрч байгаа талаар олон улсын далай судлаачид мэдээлсэн байна. Тодорхой хугацааны давтамжтайгаар, 20 хором үргэлжилдэг тэрхүү авиаг эрдэмтэд гал тэрэгний дуутай зүйрлэжээ. Далайн гүнээс гарч байгаа тэр чимээг 1994 онд анх бүртгэж авсан бөгөөд хаврын улирлаар ихэвчлэн сонсогддог гэнэ. Энэ үзэгдлийг зарим судлаач далайн ёроолд газар хөдөлснөөс үүдэлтэй хэмээн тайлбарлажээ.