Шинэхэн захирал болонгуутаа шинэчлэлт хийх гэж яарах хэрэггүй. Юуны түрүүнд хамт олноо судлаж, хэн нь хэнтэйгээ найз, хэн нь хэнийхээ дайсан болохыг судла.
Гэхдээ тэдний хэрэгт бүү оролцоорой, энэ таны хэрэг биш.
Хүнээ тань
Яагаа ч үгүй өөрийнхөө эсрэг байр суурьтай хүнийг хайж, халах гэж бүү яар. Гаднах байдлаараа таалагдахгүй, дээр нь "Энэ одоо манай захирал болж байгаа юм уу?" гэж амандаа бувтнах хүн таны дайсан хараахан биш шүү. Зүгээр л тэр хүн таныг сайн мэдэхгүй, эсвэл таныг захирал болчихсон байна гэж төсөөлж чадахгүй л байгаа биз.Тиймээс хүнээ таньж сурах нь чухал.
Хэн нэгнийг онцлох хэрэггүй
Бүх ажилтнууд адилхан учир хэн нэгнийг эхэн үедээ онцлоод хэрэггүй. Одоохондоо адилхан урамшуул, адилхан шийтгэ.
Хуучцуултайгаа дотно бай
Болж өгвөл хуучцуултайгаа зөвлөлдөж бай. Тэдэнд энэ чинь их таалагдана. Эхэн үедээ "Бүгдээрээ энэ ажлыг ингэж хийвэл ямар вэ?" гэх мэтээр асууж байвал зүгээр. Гэхдээ хэмжээ хязгаараа мэдрээрэй, эс тэгвээс таныг бие дааж шийдвэр гаргах чадваргүй нэгэн гэж ойлгох болно.
Бүгдийг нь байлцуулж байгаад тайлангнь тавиулж бай
Жаахан хуучирсан арга мэт санагдах ч ямар үр дүнтэй гээч! Хийгээгүй ч хийсэн дүр гаргадаг ажилтнууд ийм шалгуурыг давдаггүй юм. Тэгээд ч таныг маш хянуур захирал гэжойлгуулна.
Ажилтнуудынхаа үгээр байж болохгүй
Хэдийгээр ажилтны тань санаа таныхаас илүү байсан ч өөрийнхөө байр сууринаас амархан ухарч болохгүй. Та ямагт шилдэг, оновчтой санаа дэвшүүлдэг гэсэн бодлыг ажилтнууддаа өгөх хэрэгтэй.
Магтах хэрэггүй
Хүүхдэд л магтаал хэрэгтэй болохоос таны ажилтнуудад магтаал хэрэггүй. Хоосон магтаал ажил назгайруулахаас цаашгүй. Тэрний оронд бодит магтаал цалин, урамшуулал илүү дээр гэдгийг сана.
"Дарга л бол дарга"
"Та захирал учир таны л зөв" гэдгийг байнга сана. "Дарга л бол дарга " гэсэн зарчим хуучраагүй байна, хуучрах ч үгүй байх. Хэрэв үүнийг таалахгүй нэгэн байвал өөрийн хүсэлтээр халагдана даа.