ОХУ-д болсон “Байгал мотор шоу”-нд монгол залуус амжилттай оролцжээ. “Obo customs” клубийнхэн “Nissan Elgrand”, “Toyota Chaser” маркийн хоёр машин тоноглон аваачсан бөгөөд “Nissan Elgrand” нь энэ шоуны шилдэг хэв маягтай машинаар шалгарч, гран при хүртсэн аж. Харин “Toyota Chaser” нь үзэгчдийн таашаал, шилдэг инженерийн шагналыг хүртжээ. 221 оролцогчоос шилдэг 125-ыг урьж шоугаа зохион байгуулсан хэмээн зохион байгуулагчид нь мэдээлжээ. Тэр дундаа Монголын оролцогчид 1000 км зам туулан “Байгаль мотор шоу”-нд оролцсоноор энэ арга хэмжээнд олон улсын шинж чанартай болгосон хэмээн тэд үзэж буй.
Ж.Солонго