Монгол киноны 80 жилийн ойг угтан найруулагч О.Машбат хүү Ивээлийн хамт хийж байгаа “Цэн тогоруу” уран сайхны киноны нээлт ирэх пүрэв гарагт болно. Энэ кино залуусын гэгээн ариун хайр сэтгэл, мөрөөдөл, хүнлэг ёсыг өгүүлэх бөгөөд ээдрээтэй хурц үйл явдлаар кино өрнөх юм. Цэн тогоруу киноны багт Төрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудорж, хөгжмийн зохиолч Ш.Өлзийнбаяр, “Bro is records” студийн М.Болд, МУГЖ Б.Магсаржав, АЖ Д.Мэндбаяр, залуу жүжигчин Д.Идэрболд, Ц.Оюунэрдэнэ зэрэг олон авьяаслаг уран бүтээлч ажилласан байна.
Саяхан АНУ-д төгсөөд ирсэн залуу найруулагч М.Ивээлийн анхны бүрэн хэмжээний уран бүтээл юм.
Зураг авалтын ихэнх хэсэг Архангай аймгийн Батцэнгэл суманд болж өрнөжээ.
Кино баг энэхүү уран бүтээлээрээ ижил хоёр хун шиг залуусын гэгээн ариун хайр сэтгэл, хүний ман чанар, сайхан сэтгэлийг харуулахыг зорьсоныг МУГЖ Н.Батцэцэг онцоллоо.
М.Болорцэцэг