Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Г.Аюурзана өнөөдөр өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан залруулга хийлээ. Учир нь ирэх бямба гарагт түүнийг “Чингис” зочид буудалд 25 мянган төгрөгөөр уулзалт зохион байгуулах гэж буй тухай цахим ертөнцөөр цацаад байсан юм. Харин тэрбээр “Дорнод аймгаас гаралтай, буриад голдуу залуус миний “Бөөгийн домог” романы талаар ярилцъя гэж хүссэн юм. Би буриадуудад хайртай болохоороо урилгыг нь хүлээн авсан. Гэтэл энэ уулзалтыг намайг өөрөө санаачлаад, бас мөнгө хурааж байгаа гэж ярилцаад байна гэнэ шүү. Би санаачлаагүй ээ, хэдэн төгрөг хурааж байгааг ч мэдэхгүй. Надад хамаагүй. Би зүгээр л очиж буриадуудынхаа тухай жаахан ярих бодолтой л байгаа” хэмээжээ. Мөн удахгүй нээлтээ хийх гэж буй “Эцсийн зогсоол Э цэг” киноны зохиолыг тэрбээр бичээгүй гэдгээ ч залруулсан байв.