ХБК-ийн байранд өчигдөр Гётэ институт, “Их талын жааз” төрийн бус байгууллагатай хамтран эхлүүлж байгаа жааз хөгжмийн сургалтын нээлт боллоо. Дэлхийн жааз хөгжмийн мэдлэгийг монгол хөгжимчдөд хүргэх зорилготой “GMUB” төслийн хүрээнд энэ сургалтыг эхлүүлсэн аж. Гётэ хүрээлэнгийн урилгаар найман зочин багш манай улсад хүрэлцэн ирж ажиллах бөгөөд өчигдөр АНУ-ын Аризонагийн Хөгжмийн дээд сургуулийн профессор Наталие Жонн хүрэлцэн ирсэн юм.