Ховд аймгийн Жаргалант хайрханаас илрүүлсэн хадны оршуулгаас эртний нүүдэлчдийн нэн ховор хөгжмийн зэмсэг олдсон нь Алтай ятга билээ. Түрэгийн үе буюу нийтийн тооллын долдугаар зуунд хамаарах энэ хөгжмийг Монгол угсаатны хөгжмийн товчооны тэргүүн Д.Ганпүрэв сэргээн нутагшуулаад байгаа юм. “Эгшиглэн магнай” үйлдвэрт, хөгжмийн мастер П.Байгалжавын урласан энэ хөгжмийн зэмсгийг ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ тоглож байсныг уншигчид санаж буй биз ээ.
Монголчуудын эртний урлагийн төлөөлөл болон ирсэн энэ хөгжмийн зэмсгийг Төрийн хүндэтгэлийн бэлэг болгон сонгожээ. БНХАУ-ын дарга Си Жиньпин болон ОХУ-ын Төрийн тэргүүн В.Путин нарт энэ хөгжмийг зэмсгийг бэлэглэсэн аж