Гавьяат жүжигчин Э.Бүрнээбаярын дуулж амилуулсан “Дэлтэй шувуу” дуунд зориулсан хөшөө удахгүй бий болох гэж байна. Ж.Шагдарын шүлэг, Х.Сэргэлэнгийн аялгуугаар бүтсэн энэ дуу 1991 оноос хойш үзэгч, сонсогчдын сонорыг мялааж байгаа билээ.
Яруу найрагчийн гэр бүл, үр хүүхэд дуунд хөшөө босгох санаачилга гаргаж, Булган аймгийн Орхон суманд босгоод байгаа аж. Хөшөөний нээлт есдүгээр сарын 15-нд болох бөгөөд гавьяат жүжигчин Э.Бүрнээбаяр “Дэлтэй шувуу” дуугаа өргөн барихаар Булган аймгийг зорих гэнэ.