Орчин үеийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олон жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Театрын өдрүүд” аялан тоглолтоо есдүгээр сарын 18-наас эхлэн зүүн бүсийн аймгууд буюу Хэнтийн Өмнөдэлгэр сум, Дорнод, Сүхбаатарт зохион байгуулах гэж байна.
Энэ удаагийн аялан тоглолтоороо хүүхэд багачууддаа зориулж хөгжилтэй адал явдалт К.Драгунская “ОНЦ СУРЛАГАТНУУД ОРОХЫГ ХОРИГЛОНО, Залуусдаа зориулж хайр сэтгэлийн тухай өгүүлэх С.Жаргалсайхан “НУУЦ АМРАГ ЧИНЬ БОЛЪЁ” Н.Ганхуяг “БҮҮВЭЙ” уянгын драмын жүжиг, Ч.Ганхуягын “ЭХНЭРЭЭ ЗЭЭЛЭЭЧ” шоу драмын жүжгүүдээрээ зүүн бүсийн аймгуудын үзэгчдэд бэлэг барихад бэлэн болоод байна.