Улсын драмын эрдмийн театрын сайхан хүүхнүүд улаан байшингаа орхисоор байна. Ямар учраас УДЭТ-т залуу эмэгтэйчүүд тогтохгүй, тайзаа орхиж яваад байгаад тайлбар өгөх хүн алга. Өнгөрсөн жил гавьяат жүжигчин Уранцэцэг дараагийн залгамж халаа болох Ганцэцэг, Ганчимэг нараа дагуулан гарч, өдгөө хувийн уран бүтээлд хүч сорьсоор байгаа билээ. Тэгвэл энэ удаад тэдний орон зайг нөхөж байсан жүжигчид болох Хулан, Ганцэцэг хоёр театраасаа гарахаар шийджээ. Тайз, дэлгэцийн олон сайхан уран бүтээлд дүр бүтээж, үзэгчдийн хайртай жүжигчин болсон тэд драмын сайхан бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор багтдаг байсан юм. Ямартай ч жүжигчид маань ажлаас гарах хүсэлтээ аль хэдийнээ удирдлагууддаа өгчээ.