Өнгөрсөн тавдугаар сард таалал төгссөн, Германы алдарт цуглуулагч Корнелиус Гурлиттийн чемоданаас 1864 онд зурсан дэлхийн шилдэг бүтээл олджээ. Тэрбээр эмнэлэгт хэвтэхээр очихдоо Францын зураач Клод Монегийн байгалийн зургийг авч явсан учир нь чухам юу болохыг мэдэх аргагүй. Юутай ч Сент-Адресс ийн үзэсгэлэнт байгалийг харуулсан зураг бүхий чемодан мөн л учир битүүлгээр тэрхүү эмнэлэгт үлдсэн юм байна. Эмнэлгийн удирдлага К.Гурлиттийн өв залгамжлагчдыг олж, чемодантай эд зүйлсийг нь бүрэн хүлээлгэн өгчээ. Дашрамд дурдахад, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тэр хөгшний Мюнхен дэх байрнаас ойролцоогоор нэг тэрбум еврогоор үнэлэгдэх шедевр зургуудыг олж, хураасан бөгөөд тэдгээр нь нацистуудын хууль бусаар хураасан хөрөнгө болох талаар дэлхийн хэвлэлүүд шуугисан билээ.