Нийслэлийн Соёл урлагийн газраас зохион байгуулж буй “Соёл, урлагийн ажилтны өдөр” энэ сарын 7-нд болно.
Засгийн газрын 2010 оны долоодугаар сарын 7-ны өдрийн 172 дугаар тогтоолоор баталсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ын 4.1.27 дугаар заалтын дагуу жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь ням гарагт Соёл, урлагийн ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг аж.