Японы Васэда их сургуулийн 45 найрал дуучин манай улсад иржээ. Монгол Япон хоёр улсын найрамдалт харилцааны бэхжүүлэх үйлс, тэр дундаа урлагийн салбар хамтран ажиллахад чухал үүрэг гүйцэтгэдэг Хөгжим бүжгийн коллежийнхон тэднийг хүлээн авч, хамтран тоглолт хийхээр болсон байна. Тоглолт ням гаригт ХБК-ийн тоглолтын танхимд болох аж.