Олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон киног Монголын үзэгчдэд хүргэх зорилготой Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яам, Монголын Урлагийн Зөвлөл, Монголын Кино Урлагийн Зөвлөл хамтран “Улаанбаатар” Олон Улсын Хоёрдугаар Кино Наадмыг зохион байгуулах гэж байна.
Кино наадамд Монгол, Америк, Ази, Европын 10 гаруй найруулагч, продюсер, уран бүтээлч болон олон улсын нэр хүндтэй кино наадмын зохион байгуулагчид оролцох аж. Наадмын нээлт 2014 оны 10 дугаар сарын найманд 19:30 цагаас Тэнгис кино театрт зохион байгуулагдна. Түүнчлэн 2014 оны 10 сарын 8-12-нд Наадамд уригдан ирсэн олон улсын найруулагч, продюсер, уран бүтээлч болон олон улсын нэр хүндтэй кино наадмын зохион байгуулагчдад бүтээлээ танилцуулах боломжтой юм. Наадмын бүтээлд тавигдах шаардлага нь 2013 оны наймпугаар сарын 1-нээс 2014 оны 10 дугаар сарын нэгний дотор бүтээгдсэн, шинэлэг санааг илэрхийлсэн бүрэн хэмжээний баримтат эсвэл уран сайхны кино байх юм.