Монголын сайхан бүсгүй шалгаруулах "Miss Mongolia 2014" тэмцээн 11 дэх жилдээ болох нь. Тэмцээнд оролцох хүсэлтэй, өөртөө итгэлтэй, гэрлээгүй, хүүхэдгүй, 165 см-ээс дээш өндөртэй, 18-25 насны бүсгүйчүүдийг бүртгэж байгаа аж. Мисс модель, фото мисс, мисс авьяас, мисс бикини, мисс спорт, мисс гүүүдвил (ухаалаг) зэрэг төрөлд шилдгүүдийг тодруулна. Оролцогчдыг www.MISSMONGOLIA.mn хуудсаар дамжуулан бүртгэж байна.