Дэлхийн өв, Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын 10 жилийн ойн хүрээнд “Өнгөрсөн ба өнөө үе” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 6-7-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин хотод болно. Хуралд Герман, Япон улсын Элчин Сайдын Яамны төлөөлөл оролцохын сацуу манай улсын академич, эрдэмтэд оролцон судалгаа шинжилгээ, бүтээлүүлийн талаар илтгэл тавих аж.
Орхоны хөндий нь түүхийн арвин баялаг дурсгалтай төдийгүй байгалийн өвөрмөц сайхан тогтоц, нүүдлийн соёл иргэншлийн цөм, архелоги антропологийн дурсгал ихтэй өлгий нутаг билээ.