Японы “Кеосера” корпораци, Токиогийн төв лизингийн корпораци хамтран усан дээрх дэлхийн хамгийн том нарны цахилгаан станц барихаар болжээ. Төслийн хүрээнд Като хотын Нишихара цөөрөмд 1.7 мегаватт, Донпин цөөрөмд 1.2 мегаватын хүчин чадал бүхий станц босгох юм байна. Энэ нь 500-900 өрхийн хэрэглээг хангах эрчим хүч аж.