Улсын филармонийн концертын танхимд энэ сарын 20-нд нэгэн чадварлаг уран бүтээлчийн тоглолт болох гэж байна. Түүнийг С.Одгэрэл гэдэг. Сүүлийн долоон жил Итали улсад бакалавр, магистрын зэрэг хамгаалан суралцаж, одоо тус улсад мэргэжил дээшлүүлж байгаа төгөлдөр хуурч тэрбээр эх орондоо хоёр дахь тоглолтоо хийх гэж буй нь энэ. Тоглолтын нэр нь “Pianissimo”.