Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Г.Амгаланбаатар СУИС-ийн багш болжээ. Тэрбээр 2000-нд энэ сургуулийг дүүргэж, УДЭТ-ын жүжигчнээр 14 жил ажиллаж байгаа юм. Энэ жилээс эхлэн тэрбээр СУИС-ийн Театр урлагийн сургуульд жүжигчний уран чадварын багшаар ажиллахын зэрэгцээ, магистрын зэрэг хамгаалахаар болжээ.
Дашрамд дуулгахад, тэрбээр ардын жүжигчин Ж.Лхамхүүгийн шавь юм билээ.