Төрийн тахилгат Бурхан Халдун хайрхныг ЮНЕСКО-гийн Соёлын биет өвийн жагсаалтад бүртгүүлэхээр болжээ. БСШУЯ байхаас эхлэн монголын мэргэжилтнүүд Бурхан халдуны тухай мэдээлэл, материалыг бүрдүүлж байгаад өнгөрсөн жил ЮНЕСКО-д илгээжээ. Харин өнгөрсөн долоо хоногт тус байгууллагын мэргэжилтнүүд манай улсад ирж Бурхан Халдун хайрхны дээгүүр онгоцтой нисэж, дурсгалт газрыг үзжээ. 2015 оны зургадугаар сард ЮНЕСКО-гийн гишүүн орнуудын дараагийн хурал болж, Бурхан Халдуныг Соёлын биет бус өв, дэлхийн байгалийн өвөөр бүртгэх эсэхээ шийдэх аж.