Туркийн зүүн хойд нутаг, Хар тэнгистэй залгаа Гиресун мужаас нутгийн иргэд хоёр толгойтой, гаж хөгжилтэй могой олжээ. Могойг нутгийн баруун өмнөд захын Анталья хотын Хэвлээр явагч судлалын хүрээлэнд байлгаж байгаа аж. Могой хоёр толгойтой төрөх нь тун ховор үзэгдэл бөгөөд ийм могой зэрлэг байгальд биеэ хамгаалах, идэш тэжээл олох чадваргүй байдаг. Гиресуний хоёр толгойт Coluber хэмээх зүйлийн уралдаанч гэгддэг урт, нарийхан могой гэнэ. Хөөрхий могой ердөө хоёр долоо хоногтой.