Дэлхийн түүх өгүүлэх 12 сая ховор зургийг цахим орчинд үнэ төлбөргүй үзэж болох нь. АНУ-ын эрдэм шинжилгээний ажилтан Калев Леетару 1500-1922 онд хамаарах гэрэл зураг, эх бичгүүдийг цахим орчинд байрлуулах төсөл эхлүүлж, одоогоор гурван саяыг хуулаад байна. Flickr.com хуудсанд нэвтрэн "Internet archive books images" хаягаар зургуудыг үзэх боломжтой аж.