Дөрвөн жилийн өмнө ОХУ-ын Санктпетербург хотын Театр урлагийн академид хүүхэлдэйн жүжигчин мэргэжлээр таван эрэгтэй, таван эмэгтэй хүүхэд шалгаруулан суралцуулахаар болж байсан. Тэгвэл хүүхэлдэйн жүжигчид өнгөрсөн хавар сургуулиа төгсөж, эх орондоо ажиллахаар эргэн иржээ. Өнөөдөр эдгээр хүүхдүүдийг ССАЖЯ-ны СУБХГ-ын дарга З.Баянзул болон Хүүхэлдэйн театрын дарга Ц.Хулан нар хүлээн авч уулзсан байна.