Монголын циркчдийн анхдугаар чуулга уулзалтын индэр дээр “Шинэ цирк” төвийн захирал, циркийн найруулагч Д.Зоригтын хэлсэн үг.
Монгол Улсад циркийн урлаг үүсэж, хөгжөөд 74 дэх жилтэйгээ золгож байна. Өнөөдөр энэ танхимд Монголын циркийн урлагийг үүсгэн байгуулалцаж байсан азай буурлууд, циркийн хөгжлийн оргил үед уран бүтээлээ туурвин Монгол орон төдийгүй дэлхийн өнцөг булан бүрийг гайхамшигт урлагаар байлдан дагуулж явсан ахмад жүжигчид, ид туурвиж бүтээх насан дээрээ яваа залуу үе, ирээдүй, хойчдоо уран бүтээлээ хүргэх бяцхан нугараач, акробатчин, гимнастикчид цуглан хөгжлийнхөө 73 жилийн түүхэнд анх удаа, бүтээж урласан өнгөрсөн үеэ эргэн дурсаж, алдсан оносноо дэнсэлж ирээдүйд хийж бүтээхээ хэлэлцэн тунгаахаар нэгдээд байгааг харахад сайхан байна. 70 гаруй жилийн түүх урт хэдий ч эргэн дурсахад кино зургийн хальс шиг хөвөрсөн энэ он жилүүд ямар ч хурдан өнгөрөв дөө. Түүхийн хуудсыг эргэн сөхөж тоймолвоос иймэрхүү дүр зураг миний төдийг үй та бүхний нүдэнд ч харагдаж байгаа байх аа.
1932-1960-аад оны дунд үе хүртэл Монголын циркийн түүхийг бүтээгчид болох тухайн үеийн ЗХУ-ын мэргэжилтэн багш нар, алтан үеийн уран бүтээлч, найруулагчдын хийж бүтээснийг та бүхэн бэлэхнээ мэдэж байгаа. 1960-1980-аад онд дэлхийн циркийн манежинд Монгол гэдэг нэрээ циркийн урлагаар таниулж явсан манай дунд үеийн уран бүтээлчид ахмад буурлууд энэ танхимд олон арваараа сууж харагдана. Монголын циркийн урлагийн хөгжлийн гурав дахь давалгаа болох 1970-1990-ээд онд Монгол циркийн урлагийг ид мандан бадарч явах үеийн уран бүтээлчид төлөөлөгчид, санчиганд нь буурал суусан залуухан эмээ, өвөө нар сууж байхыг харахад сэтгэлд үнэхээр өег байна аа. Та бүхнийг харахад өнгөрсөн зуунд бүтээсэн гавьяаг тань санан бахархах сэтгэл төрж байна. Манай азай буурлууд, алтан үеийнхэн, дунд үеийнхэн та бүхэн зөвхөн Монголын циркийн түүхийг бичилцээд зогсоогүй, дэлхийн орчин үеийн циркийн түүхийг бичилцсэн гавьяатай хүмүүс шүү.
1990 он гарснаас хойших циркийн урлагийн тухай хэлэх ярих, зүйлсийн хандлага эрс өөрчл өгддөг. Хүнээр төсөөл өх юм бол 1992-2014 онд Монголын циркийн урлаг мөн ч олон удаа туршлилтад орж, хагалгааны ширээн дээр хэвтсэн байх юм. Зах зээлийн давалгаанд өртөж, өөрийгөө санхүүжүүлэх аж ахуйн тооцоонд нэрвэгдлээ. Мөн харь улсад гайхамшгийг туурвигч уран бүтээлчдээ алдаж эхэллээ. Хамгийн сүүлд нь хөх тэнгэр мэт цэнхэр дээвэртэй өргөөгөө шар болгоод алдах шив дээ.
2010-2011 онд хуучин циркийн байранд, Ахмад циркчдийн холбооны тэргүүн Доржнамжил ахын өрөөнд хувьсгалт үеийн нууц бүлгэмийн гишүүд шиг цуглаж ярилцсаар 70 жилийн ойгоо тэмдэглэсэн дээ. Энэ чуулга уулзалтыг ч мөн тэр өрөөнд л хуралдсаар зохион байгуулж буй нь туйлын үнэн билээ. Энэ өрөө үнэхээр даллага сайтай өрөө юм. 1940-1950-иад онд энэ өрөөнд Циркийн уран сайхны удирдагчид конторлодог байсан юм гэнэ лээ. Энд цуглаад ажил төрлөө яриад суухад 70 жилийн тэртээ очсон юм шиг сэтгэгдэл төрдөг юм даа. Бор гэртээ Богд, хар гэртээ Хаан гэдэг шиг үнэхээр л циркчид бидний гал голомт тэнд л байна. Энэ жилээс бид ер нь цугларах голомт ч үгүй болох юм шиг ээ.
Хуучин цирк маань шарын шашны сүм хийд, үзмэрийн газар болон төрөл арилжих юм болов уу даа. Энэ бол миний л таамаглал шүү. Ийм тааламжгүй зүйлсийг хөврүүлсээр байвал циркийн урлагт хайртай ард түмэн маань “Унхиаг үй улс вэ” гэж халаглах биз ээ. Циркчдийг аялан тэнүүчилж явдаг гээд байр хэрэггүй гэж боддог юм уу, Төр засаг ч хайхрахг үй юм. Бид ч үүнд дасаж байх шиг ээ.
Циркийн урлаг бол эр зориг, гоо сайхан, тэсвэр тэвчээрийн цогц бүтээл юм. Энэ урлаг төгс төгөлдөр оршин тогтноход шаардагдах үндсэн хэдэн зүйлийг өөрийн ойлгож байгаагаар та бүхэнд хүргэе.
1. Хувь хүн субьект талаасаа циркийн урлаг бол эр зориг, эрч хүч, залуу насны урлаг юм.
2. Хувь хүнд нөлөөлөх талаасаа ЦИРК бол гайхамшгийн урладаг. Хүмүүс бидэнд илрүүлж чаддаггүй оюуны болон биеийн хүчний шавхагдашгүй далд нөөц бололцоо байдгийг энэ урлаг баталдаг юм.
3. Цирк бол хүний мөрөөдлийн ертөнцөд байдаг агуу гайхамшгийн урлаг юм. Тэр том орон зайг эзэгнэн агаарт нисэн дүүлж буй жүжигчид одон бөмбөг мэт 5-6 эргэлдэн цайз цамхаг мэт дөрөв, таваараа давхарлах буух акробатчид, сургагчийнхаа өмнө эрх хав мэт сүүлээ шарван суух сургуультай арслан заан амьтад, үргэлжийн мөнхөд инээд баясал бэлэглэх алиалагч, нүдэн дээр нь ил байгаа хүнийг харсаар байтал алга болгох илбэчдийг хараад найман настай балчраасаа наян настай буурай болтлоо бишрэн шүтэж, алмайран гайхдаг билээ. Энэхүү гайхамшигт ертөнцийг сэтгэлдээ гэгээн цагаахнаар тээсээр өтөлдөг гэж би боддог.
4. Циркийн урлаг бол интернационалч шинж чанартай хэлний барьер үгүй урлаг. Мөн орчин үеийн зах зээлийн шоу урлаг. Швейцарь гэдэг тэр жаахан оронд 40 гаруй, Германд 200-гаад нүүдлийн цирк ажиллаж байна. Нэг улсад 200 театр үйл ажиллагаа явуулдаг гэж та бүхэн сонссон уу. ОХУ, БНХАУ, АНУ гээд тоочвол ямар тоо гарах нь тодорхой.
5. Цирк бол орон зайн урлаг. Агаарт дүүлэн нисэж, 20- 30 метр өндөрт үсрэн харайж, 10-20 метр перш (тулгуур) дээр тэнцэн ганхана гээд бодохоор зайлшгүй дугуй оройтой, зориулалтын циркийн байраа тойрч ярихаас аргагүйд хүрдэг.
6. Цирк бол маш их нигүүлсэнгүй урлаг. Агаарт дүүлэн нисэж буй гимнастикчид, амь насаа үл хайрлан, үсрэн харайж байгаа акробатчид хүний санаанд оромгүй өндөрт ямар ч хамгаалалтгүй тэнцэн ганхаж байгаа жүжигчид нь бие биенээ хайрлан байж, нэгэндээ эргэж буцалтг үй итгэсний үндсэн дээр эр зориг гарган, хүнд хэц үү үзүүлбэрүүдийг бүтээдэг билээ. Хэн ч хараад сүрдэм аймшигт арслан барсыг өөрийнхөө төрсөн үрээс ялгааг үй хайрлан, энхрийлсээр араатнуудыг гэрийн эрх хав шиг номхруулж чаддаг юм.
Төр засаг 2006-2007 оны зааг дээр менежментийн хувьчлал явуулж АСА баг ялснаар одоо найм дахь жилтэйгээ золгоод явж байна. Цэнхэр дээвэртэй байраа тойроод хөөрхий циркчид“Circus Mongolia Khadgaa”, “Шинэ цирк” төв, “Анжелс” студи, “Х Roses” студи, “Хан Монгол” продакшныг байгуулан оршин тогтнох гээд л уран бүтээл туурвиад л явцгааж байна.
Төр бас нүдтэй чихтэй гэдгээ харуулаад энэ циркийн урлаг болж байна уу, үгүй юу? гэдгийг өнгөрсөн хавар шалгалаа. Төрийн байгууллага нь хувьчилсан эздэд дэнслэх хугацаа өгөөд, ССАЖЯ ч биднийг чуулганаа хий гэж зөвлөлөө. Менежментийн хувьчлалын үед эвсэн нийлж чадаагүй алдаагаа одоо л бид өөрчилж, ил тод өөрчилм өөр байна. Бид бүгдийн дуу хоолой, санаа бодол энэ л үед чухал юм шүү. Заримдаа циркийн урлагийн тухай хэн нэгний хэлсэн болчимгүй үг худал гүтгэлгийг сонсоод, уншаад та бүгдийнхээ өмнөөс харамсан, гутрах үе бишгүй л тохиолдож байлаа.
Өнгөрсөн рүү гээ гар буу онилбал ирээдүй чамруу үхэр буу тавина шүү гэдэг үгийг манай залуус бүү мартаасай. Менежментийн хувьчлалаас өмнө манай циркчдийн бүтээж буй болгосон, туурвиж замнасан 67 жилийн түүхийг хэн ч баллуурдаж чадахгүй.
Төрийн шагналт, ардын жүжигчин, Зууны манлай уран нугараач Б.Норовсамбуу хуучин амьтны хаалга байсан довжоон дээр, өөрчлөн бий болгосон ариун цэврийн өрөөнд өөрийнхөө түүхийг бичиж дуусгаж байгаад би харамсдаг. Ирээдүй болсон залуу жүжигчид, амьтан ч байрлахааргүй агааргүй, умгар өрөөнд өөрсдийгөө урлагийн бурхад гэж бодоод сууж байгааг хараад бас өрөвддөг. Циркчид бидний нуруугаа ч харуулж сандайлдаггүй алтан манежийг минь тойроод оймс, турсик зараад, Нарантуулын наймаачид шиг шаагилдахыг сонсоод өөрсдөдөө гутах шиг болдог. Төр засаг нь бодлогоо явуулж мөнгө зарж сургачихаад “Та нар одоо хэрэггүй ээ” гээд тойргийх нь гадна гаргасан циркийн мэргэжлийн таван найруулагчийн өмнөөс харамсаж сууна. Алунгоо эхийн таван хөвгүүддээ сургасан сургаалийг циркчид бид насаараа сонссон мөртлөө нэгдэж чадахгүй байгааг нь бодохоор хараамаар болдог.
Монголын циркийн урлаг давжаарлаа. Дэлхий дээгүүр халин дүүлэх бүргэд шиг хүчээ авч байсан Монголын цирк одоо тэрүүхэн тэндээ будаа тонших болжмор мэт болжээ. Улам ч жижгэрч байна. Орон зайгүй болж шахагдлаа. Циркчид бид үүнийгээ мэдэхийн дээдээр мэдээд байгаа мөртлөө юу ч хийхгүй байна. Зөвхөн амин хувиа аргацаалсаар... Энэ бол хөдөлшгүй үнэн. 2007 онд цирк менежментийн хувьчлалд ороод АСА группт уран бүтээлээ хүлээлгэж өгөхөд манай уран бүтээлийн бүтэц тогтолцоо ямар байсныг санацгаая.
1. Уран бүтээл төлөвлөн, зорилгоо тодорхойлдог циркийн амин сүнс болсон уран сайхны зөвлөл нь 100 хувь ажиллаж байлаа. Одоо та бүгдийн дунд тухайн үеийн зөвл өлийн гишүүд, нарийн бичгийн дарга нар сууж харагдана
2. Уран бүтээлийн үйлдвэрлэл явуулдаг уран сайхны удирдагч, ерөнхий найруулагч, туслах найруулагч, акробат ангийн дарга, инспектор манеж, аюулгүйн техникч, бүжгийн багш, хөгжмийн багш, ерөнхий зураач, туслах зураач, оёдлын мастерууд туслахтайгаа, малын эмч, хүний эмч, хувцасны эрхлэгч, циркийн номерын аппарат хэрэгслийг бүтээдэг дархан мужаан, түүнийг баталдаг техникийн инженер, гэрлийн болон дууны найруулагч нар мөн циркийн мэргэжлийн хөтлөгч, дасгалжуулагч багш нар бүгд ажиллаж байлаа.
Циркийн уран бүтээл доорх анги албадуудыг дамжин бий болдог байлаа.
1. Захиргаа анги, уран сайхны зөвлөл
2. Акробат анги
3. Техник анги
4. Амьтан анги (сургуультай амьтдын багш сургагчдыг бэлдэж, захиргаа уран сайхны зөвлөлөөс гарсан шийдвэрийн дагуу амьтдыг гадаад дотоодоос нийлүүлнэ)
5. Зохион байгуулах анги (үзвэр үйлчилгээ, зар сурталчилгаа, маркетинг, менежментийн үйл ажиллагааг хариуцан ажиллана)
2007 оны хувьчлал хүртэл бид ингэж ажиллаж байсныг та бүхэн үгүйсгэхгүй нь дамжиггүй. Менежментийн хувьчлалаас өмнө ажиллаж байсан уран бүтээлч, жүжигчдийг тоймлон сануулъя. Тогтмол цалинтай 100 гаруй уран бүтээлч, албан хаагчид, шавь сургалтын 80 гаруй жүжигчин, нарийн мэргэжлийн 15 багш, хоёр удаа хөрвөж чадах уран бүтээл, программтай байсан юм шүү.
1. Морьтны гайхамшиг (Цогтхүү, Зориг агсан)
2. Хүч тамирын гайхамшиг (гавьяат жүжигчин Амаржаргал, Нямсүрэн, Чүвсэнсэнгэ, гавьяат жүжигчин Хишигдаваа, Мөнхбат)
3. Илбэ ухааны гайхамшиг Баярсайхан, Даваахүү
4. “Үүрийн цолмон” агаарын нисэлт. Баярсайхан ахлагчтай циркийн жүжигчид, багш Х.Ганболд
5. Чанга утсан дээрх тэнцвэр (КАНАТ) багш Алтанчимэг, циркийн сургуулийн жүжигчид
6. Шидэх банзнаас үсрэгчид. Золбаяр ахлагчтай жүжигчид, багш У.Энхбаяр
7. Дудартай акробат. Отгонбаяр ахлагчтай жүжигчид
8. Сургуультай нохой. Гавьяат жүжигчин Ш.Цогцэцэг
9. Сургуультай баавгай. Багш Саруултөгс, жүжигчин Эрдэнэбаяр
10. Сургуультай сарлаг, морь. Гавьяат жүжигчин Амгалан, Тунгалаг
11. Шидэх банз, жонглёр. Энхбаатар, Энхтуяа
12. Тэмээтэй акробат. Багш Ж.Доржнамжил, циркийн сургуулийн жүжигчид
13. Газрын нисэлт. У.Түмэндэлгэр
14. Дамнуурга дээр үсрэгчид. У.Түмэндэлгэр
15. Акробат дөрөв. Мөнх-Амьдрал
16. Перш Г.Энх-Амгалан
17. Перш Батбаатар
18. Перш Жанчивдорж
19. Агаарын цагариг Энхтуул
20. Олсон дээрх гимнастик Долгормаа
21. Цагаригаар наадагчид Эрхбилгүүн, Алтанхундага
22. Тэнцвэрийн үзүүлбэрүүд Э.Лхагва-Очир
23. Уран нугаралтын үзүүлбэрүүд
24. Жонглёр гоцлол, олноор. Ариунболд, Чинбаяр нар
25. Дээсээр наадагчид, шидэлттэй акробат. Энхтөр, Пүрэвжаргал
26. Алиалагчийн студи багш Батболд агсан
27. Нугаралтын студи, дугуйлан багш Норовсамбуу, Мажигсүрэн, Отгонцэцэг, Буд.
Монголын циркчдийн 67 жилд хийсэн уран бүтээлийг менежментийн хувьчлалаас хойших долоон жилд 0 хувь хүртэл нь буулгасан АСА циркийн баг нь ШӨХТГ-ын дарга О.Магнайн үүрэгдсэн есөн сарын хугацаанд эргэж 2007 оны хэмжээнд аваачна гэдэг сэрэхгүй бол үлгэрийн зүүд биз ээ. Харин үүгээр инээдмийн хоёр бүлэг жүжиг тавьж болох байх аа. 2007 онд циркчид бид АСА-гийн агуу гайхамшигт нэг бүлэгт жүжигт итгэсэн шиг ээ хууртахгүй ээ. Циркчид бид нэг уран бүтээл туурвих гэж хэдэн сар, жил болж хөлс, хүч цусаа урсган амь насаараа дэнчин тавьдаг. Тэр эр зориг, гайхамшигт тэвчээрээ мартахгүй юмсан даа.
Циркчид бид юу хүсэж байна вэ. Бид бүхний гал голомт болсон хуучин циркийн байрыг маань бидний мэдэлд бүрэн дүүрэн өгөөч гэж төр засгаасаа хүсэж байна
Улам давжааран жижгэрч байгаа циркийн уран бүтээл циркийн урлагтаа анхаарал хандуулж, талаар нэг таран бутарсан циркчдээ төр засаг маань цэнхэр дээвэртэй дугуй байшиндаа нэгтгэж ивээлдээ аваасай. Уриалж байна. Сонордуулж байна. Хэдий манай циркчдийн ирээдүй манан будан дунд бүрхэг байгаа ч хэзээ нэгэн цагт наран гарч үүл мананг хөөн туух нь дамжиггүй ээ.
2014.04.12