Монголын сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ багийнхан Азийн АШТ-ий урьдчилсан шатанд тэнцсэн. Тэд Гуам улсад эхэлсэн “FIBA Asia сup 2025” сонгон шалгаруулах тэмцээнд оролцож, Ази, Номхон далайн хүчирхэг багуудтай өрсөлдөж байна. Манайхан хэсгийн тоглолтоо эзэн орны тамирчидтай өрнүүлсэн. Тэгвэл сүүлийн чухал тоглолтоо Японы шигшээтэй Улаанбаатар хотод “UG аrena”-д энэ сарын 23-нд хийхээр болжээ.