Монголын сагсан бөмбөгийн холбооны эмэгтэйчүүдийн Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирлын финалын тоглолт “UG аrena”-д энэ сарын 25-нд болох нь. Аваргын төлөө “Улаанбаатар амазонс” багийнхан “Омни хүлгүүд”-ийнхэнтэй тоглохоор болжээ. “Омни хүлгүүд” багийнхан “Аравт”-ынхныг, “Улаанбаатар амазонс”-ынхон “АОДЭ М винкс” тоглогчдыг цувралд 4:1-ээр хожиж, финалд өрсөлдөхөөр шалгарсан. Энэ улиралд “Улаанбаатар амазонс” багийнхан лигийн амжилтын хүснэгтийг тэргүүлсэн. Тэдэнтэй тэргүүн байрын төлөө өрсөлдөх “Омни хүлгүүд”-ийнхэн дэд байрт шалгарсан бол “Аравт” багийнхан III байрт эрэмбэлэгдсэн юм.
Сонирхуулахад, Үндэсний дээд лигийн эмэгтэйчүүдийн улирлын тоглолтын аварга багийг шигшээ багийн дасгалжуулагч, улсын 15 удаагийн аварга, дөрвөн удаагийн шилдэг тоглогч Б.Болормаагийн нэрэмжит болголоо.