NBA-ийн түүхэн дэх хамгийн дуулиантай солилцооны нэгт оролцсон словени тоглогч Л.Дончич өчигдөр шинэ баг буюу “Лос-Анжелес лейкерс”-ийн төлөөх эхний тоглолтдоо оролцлоо. Тэрбээр өнгөрсөн арванхоёрдугаар сард болсон Зул сарын баярын тоглолтын үеэр авсан гэмтлээ илаарьшуулж, сүүлийн нэг сар гаруйн хугацаанд огт тоглоогүй байсан юм.
Л.Дончич “Юта”-гийн эсрэг эл тоглолтод гараанд гарч, 24 минутыг талбайд өнгөрүүлэхдээ 14 оноо, дөрвөн дамжуулалт, таван самбараас бөмбөг авалт бүртгүүлжээ. Тэрбээр 14 довтолгооныхоо тавыг нь амжилттай болгосон бөгөөд холын зайн долоон шидэлтийнхээ дөнгөж нэгийг нь оруулжээ.
Эл тоглолтод “Лейкерс” өрсөлдөгчөө 132:113-ын харьцаатай ялснаар зургаан тоглолт дараалан хожоод байна.
Н.Энх