Төрийн хошой шагналт, зохиолч Ч.Лодойдамбын ХХ зууны шилдэг бүтээл “Тунгалаг Тамир” романыг франц хэл рүү орчуулж албан ёсоор борлуулж эхэллээ. Энэ романыг монгол судлаач, докторантур Тифэн Канн орчуулсан байна. Тэрбээр өдгөө Б.Ринченгийн “Үүрийнтуяа”-г франц хэлнээ хөрвүүлэх ажилдаа ханцуй шамлан оржээ.
Соёлын яам, БНХАУ-ын Хэвлэн нийтлэлийн хороотой хамтран хоёр орны сонгодог болон орчин үеийн шилдэг 100 бүтээлийг харилцан орчуулж буй аж. Эхний таван бүтээлээ сонгосон бөгөөд удахгүй орчуулж эхлэхээр бэлтгэж буй гэнэ.
Бэлтгэсэн А.Үүл