NBA-ийн тоглогч асан Ж.Ж.Редик “Лос- Анжелес лейкерс” багийн ерөнхий дасгалжуулагчаар томилогдлоо. Тэрбээр“Би “Лейкерс”-ийг дасгалжуулахыг маш их хүсэж байсан. Өнөө үеийн хоёр агуу тоглогч болох Л.Жэймс, Э.Дэвистэй цагийг сайхан өнгөрүүлнэ гэж найдаж байна. Лос-Анжелест ажиллахаар болсон нь миний амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэрийн нэг гэдэгт итгэж байна” хэмээн хэвлэлийн багахурлын үеэр ярьжээ.
“Лейкерс” өмнө нь Коннектикутын их сургуулийн дасгалжуулагч Д.Харлид санал тавиад татгалзсан хариу авсан. Мөн Ж.Боррего, С.Касселл, Д.Адельман, М.Нори нартай холбоо тогтоож, ажлын байрны талаар ярилцаж байсан билээ. “Лейкерс” өнгөрсөн улирлын плей-оффын эхний шатанд “Денвер” багт 1:4- ийн харьцаатай ялагдсан юм.