Өмнөговь аймаг, Цогт-Овоо сум. Замын шанд баг, А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад чиглэлийн “Цогт-Овоо” автозамын хяналтын цэг гэдэг газарт тавдугаар сарын 04-ний өдрийн 11.25 цагийн орчим ачааны автомашин шатсан тухай мэдээллийг тавдугаар сарын 07-ны өдрийн 12.34 цагт хүлээн авсан аж.
Тус сумын Мал эмнэлэг үржлийн албаны усны автомашин болон автозамаар зорчиж явсан иргэд нийлсэн нийт 40 хүн, 2 автомашинтай Улаанбаатар хотоос “Шивээхүрэн” хилийн боомтын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ийн й “Beiben North Benz ND1928” ачааны автомашины тээвэрлэж явсан нийт 14 тонн автомашины сэлбэг, уурхайн ажилчдын хувцас байснаас 3 тонн орчим бараа, материал шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан тухай мэдээллийг иргэн Г аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.