“Brand media” группийнхэн Монголын хамгийн том “Хуримын үзэсгэлэн- 2024”-ийг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа. Тус байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эл үзэсгэлэн найм дахь удаагаа болсон нь энэ. “Хуримын үзэсгэлэн-2024” нь энэ жил хуримаа хийхээр төлөвлөж буй хосуудад сонголтоо хийхэд нь туслахаас гадна тэдэнд шаардлагатай бүтээгдэхүүн, үйлчилгээг нэгтгэн танилцуулснаараа онцлогтой. Энэхүү үзэсгэлэнд гэрэл зураг, дүрс бичлэг хийх болон ресторан гэх мэт хуримын үйлчилгээ эрхэлдэг 58 байгууллага оролцож бүтээгдэхүүнээ танилцуулсны зэрэгцээ хосуудад зөвлөгөө өгсөн байна. Түүнчлэн үзэсгэлэнг зорин ирэгсдээс азтан шалгаруулж 24 хосод хуримын үйлчилгээ авах эрх бэлэглэжээ.
Бэлтгэсэн У.Цэцэг