Монголын бурхны шашинтны төвийн Тэргүүн лам нарын зөвлөлийн ээлжит хурал өнгөрсөн баасан гарагт болжээ. Уг хурлаар тэргүүн их хамба ламын ажлын албаны даргаар гавж Д.Нямсамбууг томилсон байна. Тэрбээр Энэтхэг улсад 10 гаруй жил суралцаж байгаад Монголдоо ирж, өдгөө “Жавзандамба хутагт” төвийн багшаар ажиллаж буй юм. Тэргүүн лам нарын зөвлөл нь Монголын бурхны шашны бодлого, хэтийн төлөв, бие даасан байдал, эв нэгдэл, шүтэн бишрэх эрх, эрх чөлөөг хангахад чиглэсэн байгууллага аж. Манай улсад үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн төлөөлөл болон тэргүүн лам нар уг зөвлөлийн бүрэлдэхүүнд багтдаг юм байна.