ДБЭТ-т маргааш, нөгөөдөр “Чингис хаан” дуурьтай. Төрийн шагналт, “Чингис хаан” одонт Б.Шарав агсны энэхүү бүтээл хоёр бүлэг, зургаан үзэгдэлтэй. Удирдаачаар Ц.Гансүх, найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж ажиллана. Ерөнхий зураач нь Ардын зураач Ч.Гунгаасүх. Дуурийн цомнолыг Төрийн шагналт, Ардын уран зохиолч П.Бадарч бичжээ.
Их эзэн Чингис хааны 1171-1189 он хүртэлх буюу Их Монгол Улсаа сэргээн мандуулсан түүхийг өгүүлсэн юм. Тэмүүжинд Э.Бумхүү, Л.Бүүвэйбаатар, Өэлүн эхэд М.Дариймаа, Ж.Энхмаа, Бөртэ үжинд Гавьяат жүжигчин Ш.Наранчимэг нар тоглоно. Энэхүү дуурийг тайзнаа анх 2003 оны тавдугаар сарын 3-нд тавьж байжээ.