“Багануур” ХК-ийнхан 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байгаа аж. Тухайлбал, засварын ажил 73, хөрөнгө оруулалт 43, техник зохион байгуулалтын арга хэмжээний гүйцэтгэл 86 хувьтай үргэлжилж буй гэнэ. Улмаар нийт төлөвлөгөөний биелэлт нь 70 хувьд хүрчээ. Энэ оны эхний найман сарын байдлаар тус компанийнхан 17.4 сая шоо метр уулын цулын ажил хийж, 10.5 сая шоо метр хөрс хуулж, 2.6 сая тонн нүүрс олборлон борлуулж, төлөвлөгөөгөө 101-107 хувиар биелүүлсэн аж. Ташрамд дурдахад, энэ сарын 5-ны байдлаар төвийн бүсийн нэгдсэн сүлжээний дулааны цахилгаан станцууд Багануурын уурхайн нүүрсний 8-28 хоногийн нөөцтэй байжээ.
Бэлтгэсэн .Ц.Ундрал