Европын томоохон хотуудад зорчиж, аялж буй иргэд бичиг баримт болон мөнгө, эд зүйлсээ хулгайд алдаж, санхүү болон сэтгэл санааны хувьд хохирох явдал гарсаар байгаа аж. Иймээс нийтийн тээврийн хэрэгсэл, галт тэрэгний буудал, зах, дэлгүүр, жуулчид болон олон нийт цугладаг газруудаар зорчихдоо өндөр сонор сэрэмжтэй байх, найрсаг тусалж буй мэт хандах танихгүй хүмүүсээс болгоомжлохыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээлэв. Франц, Испани, Португал, Андорра, Монако улсад аялж явахдаа бичиг баримтаа гээх, алдах тохиолдолд орон нутгийн цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж, тэмдэглэл үйлдүүлэн, буцах үнэмлэх болон шаардлагатай бусад туслалцаа хүсэх боломжтойг мөн дурдлаа.
Бэлтгэсэн . Б.Сонор