Өнөөдөр гадаа -5 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй
Арванхоёрдугаар сарын 2-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 336 дахь өдөр бөгөөд он дуусахад 29 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -5 хэмийн хүйтэн бол шөнөдөө -22 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 28. Бархасвадь гараг. Салхины эх одтой, хөх бич өдөр. Өдрийн наран 8 цаг 22 минутад мандан, 17 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба туулай, бар жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
- Валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,850.00 төгрөг, зарах нь 2852.50 төгрөг байна. Харин рублийн авах ханш 38.70, зарах ханш 39.70, юанийн авах ханш 447.00, зарах ханш 448.00, вонийн авах ханш 2.41, зарах ханш 2.42 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 09.00 цагт: “Шархад дэд төв”-ийн хүрээнд “Ногоон барилга, түүний үнэлгээ системүүд” танилцуулах сургалт Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Иргэний танхимд болно. Утас: 88104671
- 10.00 цагт: Улсын Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болно. Төрийн ордонд
- 11:00 цагаас Ардчилсан намын 30 жил, Үндэсний анхдугаар чуулган болон цаг үеийн асуудлаар АН-ын зөвлөхүүдийн танхимын гишүүн С.Эрдэнэ мэдээлэл хийнэ.
- 19.30 цагт: "Уран хас" контемпорари балетын сүүлийн тоглолт болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1804 онд Францын агуу удирдагч Напелеон Бонапарт эзэнт улсыг удирдан залах эрхтэй болсон бөгөөд титэм залах ёслолоо Нотр Даме хотод зохион байгуулж байжээ.
- 1909 онд "J.P.Morgan" компани тухайн үедээ томоохонд тооцогдож байсан "Equitable Life Co"-ыг өөрийн болгон авснаар дэлхийн хамгийн том банкуудын нэг болох эхлэлээ тавьж байжээ.
- 1914 онд Австри улс цэргийн хүчээр зэргэлдээ орших Серби /тухайн үеийн нэршил/ болон нийслэл Белгаградыг эзэлж авч байжээ.
- 1918 онд Армени улсын Туркийн эзэнт гүрний нэг хэсэг байхаа больж тусгаар тогтнолоо зарлан тунхаглажээ.
- 1970 онд АНУ-ын Сенатын санал хураалтаар Нью Мексико мужийн 48 мянган акр газрыг нутгийн уугуул оршин суугчид болох Индианчуудад буцаан өгчээ.