Өнөөдөр гадаа -1 градусын хүйтэн байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Арваннэгдүгээр сарын 11-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 315 дахь өдөр бөгөөд он дуусахад 50 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -1 хэмийн хүйтэн бол шөнөдөө -4 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 7, Яруу эгшигт одтой харагчин гахай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулахад тохиромжгүй. Энэ өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, луу, хонь, үхэр, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,850.00 төгрөг, зарах нь 2853.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 40.40, зарах ханш 41.00, юанийн авах ханш 445.50, зарах ханш 446.50, вонийн авах ханш 2.39, зарах ханш 2.40 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 9.00 цагт Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвд “Ойн салбарын үндэсний чуулган”-ы “Агро-Ойн аж ахуйг хөгжүүлэх нь” салбар хуралдаан болно.
2. 9.00 цагт “Новотел” зочид буудалд "КОВИД-19-ийн үеийн Монгол Улс" форум болно.
3. 9.30 цагт МҮХАҮТ-д Үндэсний чанарын чуулган болно.
4. 10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
5. 10.00 цагт УДЭТ-ын 100 жилийн ойн хүрээнд Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөнө.
6. 11.30 цагт УДЭТ-т “Эрдмийн театрын элэгдэшгүй түүх”, “Алтан тайзны эзэд II” номын нээлт, тус театрын 90 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болно.
7. 14.00 цагт Хүний эрхийн форумаас “Эрхээ шаардъя” хэвлэлийн хурлыг цахимаар зохион байгуулна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Хятадад Ганц бие залуусын өдөр тохиож байгаа юм байна.
- Мөн өнөөдөр Белгид Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаа юм байна.
- Солонгосчууд жил бүрийн энэ өдрийг Нөхөрлөлийн өдөр буюу Pepero Day гэж тэмдэглэдэг. Энэ нь "Pepero" нэртэй шагшуурга зардаг компаний нэрээр нэрлэгдсэн. Энэ өдөр Солонгосчууд нийтээрээ, ялангуяа залуучууд нь бүгд уг шагшуургыг худалдан авч, хайрцган дээрх захиа бичих хэсэгт сэтгэлийн үгээ бичээд хайртай, дотны хүмүүстээ бэлэглэдэг аж.
- 2014 онд Зүүн өмнөд Пакистанд автобус осолдож, 58 хүн газар дээрээ амь насаа алджээ.