Зам тээврийн ослын улмаас өчигдөр нийслэлд 2, орон нутагт 6 хүн гэмтсэн байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Айлын гэр дайрах хэлбэрээр гэрт байсан 1 хүн.
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр 5 настай 1 хүүхэд тус тус гэмтсэн.
Орон нутагт:
- Мотоцикл автомашинтай мөргөлдөх хэлбэрээр жолооч-1
- Автомашин шон мөргөх хэлбэрээр зорчигч-3
- Мотоцикл онхолдох хэлбэрээр зорчигч-1
- Хоёр автомашин мөргөлдөх хэлбэрээр зорчигч-1 тус тус гэмтсэн.
Алба хаагчдаас гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 43, орон нутагт 10, улсын хэмжээнд 53 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан байна.